С.Амарсайхан: Нийслэлд "Гэрэлт гудамж" байж болно
2 сарын өмнө
Ангилал: Улс төр

Гэрэлт гудамж”-ийг , баар, цэнгээний газрыг 00:04 цаг хүртэл ажилладгийг зогсоох талаар нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Энэ асуудлыг хэзээнээс шийдвэрлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Гэрэлтэй гудамж” нэрээр шөнийн гудамж ажиллуулж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа. Тэнд архи, согтууруулах ундаа худалдаалж, шөнийн цагаар хөгжим, дуу чимээ их гардгийг зогсооно. Бид нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэлүүдийг сайн мэдэж байгаа. Гэтэл шөнийн гудамж ажиллууна гээд тухайн орчинд хоёр өдөр автозамын хөдөлгөөнийг хаадаг. 

Нийслэлд шөнийн 04-06 цагийн хооронд гэмт хэрэг их гардаг. Нийслэлд "Гэрэлт гудамж" байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, архи дарс, орилоон чарлаантай газар байж болохгүй. Та бидний гэрийн хажууд орцонд хэн нэгэн хүндрээд ая тух алдагдуулаад байж болохгүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр судлан ажиллаж байна" гэлээ.  

Улс төр
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ