Айлын хаваржаанаас гар бөмбөг олджээ
2 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ.

Энэ  талаарх дуудлага мэдээлэл  өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ны өдөр  сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Малчин   С нь сумын төвөөс  баруун зүгт 96 км-т амьдардаг байна.

Эрэн сурвалжлах
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ