"Талх чихэр ХК-ийн хувьцаа хамгийн их өсөлттэй гарчээ
1 сарын өмнө
Ангилал: Эдийн засаг

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 582,167,326 төгрөгийн үнийн дүн бүхий 742,175 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Талх чихэр ХК (TCK+4.79%) болон "Айтүүлс ХК (ITLS+3.16%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек ХК (BDS-4.06%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN-3.72%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар өсч 20792.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,873,211,763 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эдийн засаг
1 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ