Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлажээ
3 сарын өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) төслийн үр дүнг өнөөдөр УНТЭ хүлээн авч байна. Төслийн хүрээнд УНТЭ-т 1 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүллээ.  УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238,5 сая төгрөгний  засвар үйлчилгээ, 708,8 сая төгрөгний өртөгтэй, 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

  Нээлтийн үеэр  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ УНТЭ нь Улсын хэмжээнд Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үүзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна гэлээ.

 Эрүүл мэндийн яам нь Азийн хөгжлийн банкны  буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5 2013 оны 6  сарын 14 өдрөөс эхлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төсөлийн нийт өртөг 38,2 сая ам доллар бөгөөд үүний 30 сая ам доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 7,7 сая ам доллар нь МУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалт, 480 мянган ам доллар нь ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаас бүрдсэн юм.



           

Энэхүү хөтөлбөрийн 3–р бүрэлдэхүүн хэсэг нь (24,2 тэрбум төгрөгийн өртөгтэй) Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналт (ХСХ)-ыг бэхжүүлэх зорилготой хэрэгжиж, Олон улсын Зөвлөх байгууллагын зүгээс ариутгал үйлчилгээний төв тасгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, үнийн тооцоог гарган ажилласан.
           

Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад  барилгын засвар хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтанг оролцуулан сургалтууд зохион байгуулсан байна.

Эрүүл мэнд
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ