Б.Баттөмөр: 1.5 тэрбумын орлоготой ААН 10 хувийн татвар төлнө
3 сарын өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны эхээр УИХ-д өргөн барьсан уг хуулийн төслийг хэлэлцэн батлуулах шаардлагатай гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үзэж буй. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Татварын хуулийн гол агуулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжийг нэг хувийн татвартай болгож байгаа. 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хялбаршуулсан тайлан гаргах бөгөөд нэг хувийн татвар төлдөг. Гишүүдийн хувьд босгыг нь 100 сая болгох санал гаргасан байгаа. Удахгүй ажлын хэсгээр ярилцана. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлж, 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм" гэлээ.

Улс төр
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ