Гараа гавлуулаагүй ганц эрхэм
3 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, энэ ажлыг гардаж гүйцэтгэсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нар энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийнханд баривчлагдаж, улмаар Урьдчилан хорих төвд нэг хоноод суллагдсан.

Харин Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар тэднийг баригдсаны дараа засаг төр, хэвлэл мэдээлэл, хууль хяналтынханд хандаж хэр чадлаараа гүйсэн.
Гэхдээ энд нэг сонирхолтой учир байгаа юм. Юу гэвэл Ц.Пүрэвтүвшин бол Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал, харин М.Мөнхбаатар ТУЗ-ийн дарга нь байгаад байдаг. Хууль дүрмээр бол ТУЗ-ийн дарга нь гүйцэтгэх захиралд үүрэг чиглэл өгдөг номтой.
Ийм үүрэг, эрх бүхий М.Мөнхбаатарыг Эрүүгийн цагдаагийн албаныхан гарт нь гав зүүлгүй үлдээчихсэн нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч бидний олж авсан мэдээлэлээр түүний ах Цагдаагийн нөлөө бүхий хурандаа бөгөөд Ерөнхийлөгчтэй тун ойрхон шадарладаг гэх мэдээллийг олж авсан юм. Бид дараагийн дугаартаа энэ талаарх мэдээллийг хүргэх болно. 

Эрэн сурвалжлах
3 сарын өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ