Д.Ганзориг: Миний нэрийг татуулах гэж зохион байгуулалттай ажиллаж эхэллээ
12 өдрийн өмнө
Ангилал: Ярилцлагын булан

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигч Х.Батсүрэн, Д.Ганзориг нар дээр санал хураалт явуулахад Д.Ганзориг олонхийн санал авсан юм. Энэ дагуу Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэрийг нь дэвшүүлээд байгаа юм. Гэвч нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл гарч эхлээд байна. Тиймээс Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэрийг нь дэвшүүлсэн Д.Ганзоригоос зарим асуултад хариулт авлаа.


 

-Тантай холбоотой сөрөг мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарсан. Мөн бичлэг цацах талаар яриа байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Надаас “но” олж чадахгүй болохоор эвлүүлэг хийж байгаа гэж сонссон. Хэвлэлийнхэн энэ тухай мэдэж байгаа юм шиг байна лээ.

-Эвлүүлэг гэдэгт нь?

-Ямар нэг юм ашиглаад Ерөнхийлөгч дээр намайг татгалзуулах гэж ийм үйлдэл хийж байгаа байх. Юу хийх гэж байгааг тааж мэдэхгүй байна. Ямар ч байсан зургаар эвлүүлэг хийсэн, эртнээс бэлдсэн байсан талаар сонссон.

-Төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэхэд хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд, олон талаас нь шалгадаг биз дээ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээр АТГ-д огт шалгагдаагүй. Өөрөөр хэлбэл, миний ХОМ-ээс сэжигтэй зүйл гараагүй учраас намайг шалгаагүй гэсэн үг.

-Та өөрийгөө шалгуулахад бэлэн гэсэн үг үү?

-Тийм. Ямар нэг асуудал байхгүй учир төгсгөлд нь ийм юм хийж байна гэж үзэж байна. Хэн ийм зүйл хийгээд байгааг мэдэхгүй ч өрсөлдөж байгаа болон тэдний ард байгаа хүнээс хийж байгаа зүйл болов уу гэж бодож байна. Дотроосоо захиалгатай эвлүүлэг хийгээд явж байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлсэн. Мөн лхагва гарагаас эхлэн эхнэр бид хоёрын цахим хаяг орж болохоо больсон байсан.

-Цахим хаягаа хакердуулсан хэрэг үү?

-Хакердсан эсэхийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан орж болохоо байсан.

-Таныг нэр дэвшихтэй зэрэгцэн шүүгчээр анх томилогдох үедээ нэг хүнд хоёр ял оноож байсан талаарх мэдээлэл гарсан. Тэр талаар?

-“Глоб интернэшл”-ийн Ж.Мэндбаярын хэрэг 2006 онд шийдэж байсан юм. Нэг үйлдэлд нэг л ял оноодог. Гомдсон хүмүүс юу ч ярихыг үгүйсгэхгүй. Үүнийг шалгадаг тусдаа нөхцөл бий. Энэ хэрэг гурван шатны шүүхээр яваад дууссан. Ер нь 100 хүн шийтгэхэд цаана нь 100 хүн баярлаж, 100 хүн гомддог. Тухайн хүнийг шийтгэж хохирол гаргуулахад олон хохирогч хохирлын мөнгө авч баярласан л байх. Нөгөөтэйгүүр тухайн хүний маргах эрхийн асуудал хуулиар нээлттэй шүү дээ.

Б.Лхам

Ярилцлагын булан
12 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ