Т.Дэлгэрмөрөн: Амьдарлыг минь бүтэн болгосон Т.Анандаа чамайгаа амьсгал хураах хүртлээ шүтэн дээдлэнэ
2 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда хэмээн бүсгүйтэйтэй хоёр дахь амьдралаа зохиосон бөгөөд өчигдөр бүл нэмжээ.

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан "Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авъяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 минутанд.

Миний сайхан буянт, бурхан багшийн ивэгээлт үр минь буурал замбуу тивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай.
Амьдралыг минь бүтэн болгож алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа би" хэмээжээ.

Энтертайнмент
2 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ