Х.Энхсүх: Л.Пүрэвбаатар нэг тэрбум 484 сая төгрөг бүхий хаусыг хууль бусаар авсан
2 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ иргэн Л.Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөг бүхий хаустай холбоотой шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгч УБТЗ-аас мэдээлэл хийсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүн болон албаны хооронд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Х.Энхсүх “2014 онд УБТЗ-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Л.Пүрэвбаатар даргаар томилогдсон байдаг. Томилогдсон өдрөө ТӨХ-ны даргыг түр орлон гүйцэтгэгч Цогтбаатар гэж хүнтэй хууль бус гэрээ байгуулсан байдаг. Энэ хүн бол УБТЗ-ыг төлөөлөх эрхгүй хүн байсан. Энэ хүнтэй гэрээ байгуулж, түүндээ үндэслэж, албаны хөрөнгөөр маш өндөр үнэ өртөг бүхий хаус авч өгөхөөр барилгын компанитай гэрээ байгуулж, 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авч өгсөн байдаг. Анхнаасаа ашиг сонирхлын зөрчил явагдаж байгаа юм. Зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг дор мөнгийг шилжүүлж авсан хууль бус үйлдэл бий.

Албан тушаалд томилогдсноос 20 хоногийн дараа худалдан авах гэрээнд өөрийнхөө гарын үсгээр байгуулсан байдаг. Шууд орон сууц худалдаж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байгаа аж. Хууль бусаар үнэтэй хаус худалдан авсан.

Л.Пүрэвбаатар ажиллах явцдаа үүрэг хариуцлагаа хангалтгүй ажилласан гэж ажлаас нь чөлөөлсөн.

Ингээд ажлаас нь чөлөөлсний дараа үнэтэй хаусыг нь буцааж авах гэсэн боловч иргэн Л.Пүрэвбаатар өгөхгүй байсан учир иргэний шүүхэд албан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэн Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргасныг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсныг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж, төмөр замын өмч болгож өгөх ёстой гэж үзсэн. Гэвч үүнийг Л.Пүрэвбаатар дахин эсэргүүцэж Дээд шүүхэд гомдлоо гаргасан. Шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Л.Пүрэвбаатар нь хууль бусаар ашиг сонирхолтой шийдвэр гаргаж үнэтэй хаус худалдаж авсан байна. Тиймээс байгууллагын өмч байх ёстой гэж эцэслэн шийдвэрлэсэн.

Гурван шатны шүүхийн шийдвэрээ Л.Пүрэвбаасанд гардуулж, хуулийг дээдлэх зарчмаар байраа султгаж өгөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл орон сууцаа суллаж өгөөгүй байна. Тиймээс албадан гүйцэлдүүлэх хүсэлтийг шүүхэд тавьсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль заасан хэмжээнд эхэлсэн ч арга хэмжээг зогсоох түдгэлзүүлэх аргыг хэрэглэж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгаа юм. Л.Пүрэвбаатар байгууллагын мөнгөөр авсан үнэтэй хаусаар 380 ажилтанг байртай болгох боломжтой байсан. Учир нь үнэтэй авсан хаусыг худалдан борлуулж мөнгийг нь ажилчдадаа хувааж өгч ипотекийн зээлд хамруулж, орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, 381 хүний эрх ашгийг нэг хүн хохироогоод байна” гэв.

Иргэний хууль дээр Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж заасан байхад  шүүхийн байгууллага Л.Пүрэвбаатарын гомдлоор дахин шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр өмнөх шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгээд байгаа аж. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргуулаад байгаа аж.

Тэгэхээр энэ асуудлаар Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гомдол гаргана гэв.

Эрэн сурвалжлах
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ