Нөөцийн мах 5500-7200 төгрөгийн үнэтэй байна
5 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Нөөцийн махны худалдаа өнөөдөр /2019.04.15/ эхэллээ.

Энэ хаврын нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4000 тонн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2-3 килограммаар савлажээ. Харин үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм байна.

Нөөцийн махны үнэ зах зээл дэх жижиглэнгийн үнээс 1431 хувиар хямд байгаа аж. Тухайлбал, үхрийн ястай махыг зах зээлээс 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулж байна.

Эдийн засаг
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ