А.Жоли, Б.Питт нар албан ёсоор саллаа
2 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүлээ албан ёсоор цуцлуулжээ.  “The Blast” энэ талаар мэдээллээ.

Хөрөнгө хуваах тухай хэлэлцээр дуусгавар болоогүй ч шүүхээс жүжигчдийн “ганц бие” статусыг бататгасан шийдвэр гаргасан байна. Тэд хөрөнгө хуваах хэлэлцээрийг дуусахаас өмнө гэрлэлтээ салгахыг хэн, хэн нь хүссэн гэнэ. Английн “The Sun” сонины энэ сарын 12-ны дугаарт гэр бүл салах үйл явцыг А.Жоли удаашруулж байгаа, тэрээр нөхрөө гэр бүлдээ буцааж авчрах хүсэлтэй гэсэн нийтлэл гарсан ч жүжигчид ийнхүү хоёр тийш болсон байна. Харин Хойд Америкийн хэвлэлүүдэд Брэд Питтийг жүжигчин Шарлиз Теронтой хайр сэтгэлийн холбоотой болсон гэж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бичиж байгаа юм.

А.Жоли, Б.Питт нар 2014 оны наймдугаар сард гэрлэсэн ч А.Жоли 2016 оны есдүгээр сард гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн юм. Тэрээр салах болсон үндэслэлээ өргөдөлдөө “Б.Питтийн сурган хүмүүжүүлэх арга барил таалагдахгүй байгаа учир” хэмээн бичсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ. А.Жоли мөн хүүхдүүдээ асрах эрхийг ганц өөртөө авахыг хүсч байгаагаа дээрх өргөдөлдөө бичсэн байсан юм. 

Эх сурвалж: Eagle.mn

Энтертайнмент
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ