Францчууд гашуудаж байна
4 өдрийн өмнө
Ангилал: Дэлхий

Францын нийслэл Парист байрлах 850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүмийн дээврийн хэсгээс гал гарч, сүм шатсан тухай мэдээлэл дэлхий даяар шуугиж байна. Францчууд 1161 онд барьж эхэлсэн 858 жилийн түүхээ галд өргөчихөж байгаадаа ихэд харамсан гашуудаж буй аж. 

Хэвлэлээр мэдээлж буйгаар сүмийн оройн хэсэгт засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа гал дүрэлзэж эхэлсэн аж. 

Жилдээ 10 гаран сая жуулчин үзэх гэж очдог энэхүү соёлын өв нь дан ганц францчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигтай өв байсан билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Бидний нэг хэсэг шатчихлаа" хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна. 

Дэлхий
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ноно
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ