Хөдөлгөөнд оролцож буй автомашин дээр чулуу унажээ
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд байрлах барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр барилгын материал буюу том чулуу унажээ. Машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэсэн гэнэ. Яг одоо хэргийн газарт цагдаа, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын алба хаагчид үзлэг шалгалт явуулж байна.

Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар оффис үйлчилгээний зориулалтын баригдаж байгаа гэнэ. Тухайн хэрэг өнөөдөр 13:00 цагийн үед гарчээ.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ