Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр тэрээр мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын 02-ны өдрийг Монголчууд эмгэнэн гашуудаж, өнгөрүүлдэг билээ. Хэрвээ тэрээр  амьд сэрүүн байсан бол өнөөдөр 57 нас хүрэх байжээ. Ямартай ч Монголын улстөрчид түүний үхлээр улстөржиж албан тушаалын шат ахисаар байгаа билээ. Ингэж хэлэхийн учир нь С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гаралгүй  хэргийг зөвхөн улс төрийн наймааны хэрэгсэл болгон ашигласаар байна. 

Ямартай ч түний хэлсэн доорх үг олон хүнд нэгийг эрхгүй бодогдуулдаг биз ээ. 

-Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.

-Бидний хувь заяа бидний гарт л байна.

-Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай гэх үгнүүд нь мөнхөд ард түмний сэтгэлд хадагдан үлдэнэ. 

Улс төр
1 сарын өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ