Хүүхдийн цамцаар шээс арчуулсан СӨХ-ын ажилтныг саатуулжээ
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчиулж буй мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав. 

Тодруулбал, СХД-ийн 6-р хорооны “Хайрхан” хорооллын “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн асуудал гарчээ.

Ингэхдээ тус СӨХ-ны ажилтан оршин суугчдынхаа фэйсбүүк группэд "Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ" хэмээн бичжээ. Гэвч тэрхүү үйлдлээ бахархалтайгаар цахим орчинд нийтэлсэн ажилтанг тус байрны оршин суугчид шүүмжилж " хүний нялх үрээс уучлал гуй" хэмээн дургүйцэж эхэлжээ.

Тэгвэл өчигдөр тус СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ.

Image may contain: one or more people and text

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ