Шатахуун асгаж өөрсдийгөө шатаажээ
3 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Хэнтий аймагт 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл ах, дүүсийн бие дээр шатахуун асгаж галдан шатаасан Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноожээ.  Гэсэн ч яллагдагч  давж заалдах өргөдөл  гаргасан бөгөөд ирэх сард дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Улаанбаатар хотод болох юм.

Г.Бат-эрдэнэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг нэгэн аж. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг эргэн сануулахад, хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй дэлгүүрт таарч маргалдан муудалцжээ.  Улмаар Г.Бат-Эрдэнэ маргалдаж салсныхаа дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаасан байдаг. 34 настай дүү нь ахыгаа хамгаалж, өөрөө 60 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдэн, шархаа даалгүй амиа алджээ. Ах нь хувьд 25 хувийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна.

Эрэн сурвалжлах
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ