Монголын шигшээ Брунейн багтай тоглоно
1 сарын өмнө
Ангилал: Урлаг & спорт

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лупмур хотод явагдлаа. 

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч 06-р сарын 06, 11-ний өдрүүдэд шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо. Эхний тоглолт 06-р сарын 06-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт 06-р сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна. 

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна.” хэмээн яриалаа. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.

Урлаг & спорт
1 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ