Танилц: Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 байршил
3 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Өнөөдөр “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг хийлээ.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авч байгаа. Мөн нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд авч байна.

Иргэд цуглуулсан хог хаягдлаа дараах 30 цэгт тушаах боломжтой юм. Ихэнх цэгүүд дахивар нөөцийг худалдан авч буй дундаж үнэ:

Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
Пивоны шил ширхэг нь 800 төгрөг
Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг
Зөөлөн хуванцар кг нь 300 төгрөг
Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт үнэтэй байна. 

Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 байршил

Нийгэм
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ