“ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ-2019” моно жүжгийн уралдааны тов зарлагдлаа
6 өдрийн өмнө
Ангилал: Урлаг & спорт

Монголын моно жүжгийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний ялагч-2019  Моно жүжгийн улсын уралдаан 2019 оны 06-р сарын 17-ны өдөр Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдахаар болжээ.

Тодруулбал УДЭТеатрын жүжигчин СТА Ц.Баясгалан Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулж 2015 оноос эхлэн Яланчдын цуваа олон улсын фестивалийг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн билээ.

Тус олон улсын фестивалийг угтан мөн оноос эхлэн Үндэсний ялагч моно жүжгийн улсын уралдааныг мэргэжлийн жүжгчдийн дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 5- дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  

Үндэсний ялагч улсын уралдаанд түрүүлсэн цор ганц ялагч Ялагчдын цуваа олон улсын уралдаант фестивальд оролцох эрхтэй болох бөгөөд олон улсын өндөр зэрэглэлийн жүжигчидтэй өрсөлдөж, цаашлаад моно жүжгийн олон улсын  фестивалиудад уригдан оролцох боломж нээгдэх юм.  

Урлаг & спорт
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ноно
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ