Долоон настай охины дөрвөн хурууг тас цавчсан хэрэг гарчээ
6 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь нэг хурууг тасдаж, танхайрсан байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ. Охины биеийн байдал одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүний хурууг залгах мэс засал 11 цаг үргэлжилээд байна.

Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад "Манайд хуруу гар залгах мэс засал амжилттай хийгдэж байгаа. Охины хурууг залгах мэс заслыг бид түргэн шуурхай гүйцэтгэхийг хичээж байна. Хагалгаа хараахан дуусаагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Харин албаны эх сурвалж "Цагдаагийн байгууллагад "Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа зургаан настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өчигдөр хүлээж авсан. Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах Ш нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж.

Эрэн сурвалжлах
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ