АН-ыг "шаварнаас" хэн татаж гаргах вэ
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Тэртээ 1992 онд ардчилалын салхи сэвэлзэж эхэлснээр Ардчилсан нам хэмээх акулуудыг бий болгожээ. Тэд өнөөдөр хэдийнээ хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрсэн эрхэмүүд болж. Харин төлөвшиж чадахгүй өдий хүрч байгаа нь харамсалтай.

Цаасан дээр бичигдснээр бол Монголд улс төрийн нам олон бий. Бүр нэг компани, нэг хүний нам хүртэл бий. Эдгээрээс харин улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахын оронд  улстөржиж даарин дээр давс нэмээд сууж байдаг нь дийлэнхи болох байх. Намууд, тэр дундаа эрх баригч хоёр гол хүчин төлөвшиж чадахгүй байсаар эрх ашгийн төлөө талцаж, фаракцлаж байгаа нь иргэдийн буримдлыг төрүүлж, улс төрчдийг үзэн ядах сэтгэлгээг бий болгоод буй. 

АН-ын үеийн үед дарга нар фракцгүй нам болгох зорилт тавьдаг ч үеийн үед фракцууд нь үгүй хийж орхидог. Тиймдээ ч тус намын үе үеийн дарга нар бичил гишүүдээ дагуулан гурав талд гараад суучихлаа. Өөрөөр хэлбэл нам доторх фракцууд ашиг сонирхолын төлөө жийлцэж байгаа юм. Энд хэн хэн юу гэж хэрүүл хутгасныг дурьдах илүүц биз.

АН өмнө нь фракцуудаа нэгтгэж чадаагүйн улмаас өөрсдийн Засгийн газрын жилийн дотор дөрвөн ч удаа унагааж байсан хар түүхтэй. Ингэснээр өнөөгийн МАН-ын адил иргэдийн итгэл, хүлээлтийг үргээчихсэн. Түүнээсээ хойш 2002 оны сонгуульд шат дараалсан гурван ч сонгуульд “хөдөө хотгүй хавтгайдаа” ялалт байгуулсан ч сурсан юмыг сураар боож болдоггүй гэдгийг харуулаад амжсан. Учир нь тэд тогтвортой ажилаж байсан Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлээд тонгорч орхисон. Мөнөөх л фракцийн эрх ашиг, албан тушаалын ойгүй шунал түүнд нөлөөлсөн байх. Энэ бол  төрийн ажил фракцийн эрх ашгаар явагдаж байгаагийн наад захын илэрхийлэл юм. Энэ мэт нам доторхи нам болсон фракциудын чимээгүй тулаан энэ намыг байнга хүчгүйдүүлж, АН-д сайнаасаа илүү саарыг авчирдаг.

Нөгөөтэйгүүр үргэлж хоорондоо тэмцэлдэж байдаг тус нам сонгууль дөхөхтэй зэрэгцэн эвлэлдэж эхлэх нь бий. 2020 оны сонгуульд хаяанд ирж улс төрийн нам, эвсэлүүд мөлхөө сурталчилгаагаа хэдийнээ хийгээд эхэлчихлээ. Үүнээс хоцорч хөнжилдөө хөлөө жийлцэх сонирхол АН-ынханд байхгүй л болов уу. Харин дотооддоо ч сонгуулиа олигтой хийж чадахгүй байгаа тус намыг хэн эвлүүлж, шаварнаас татаж гаргах бол. С.Эрдэнэ үү?, З.Энхболд уу? аль эсвэл Н.Алтанхуяг уу? 

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ