Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт, шалгалт хийж байна
29 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн Налайх, Хан-Уул дүүргийн Өлзийт, Морингийн даваа нийт 7 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид байнгын хяналт тавин ажиллаж байна.

Тус товчоодоор ирж байгаа 1737 тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгаж, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд адуу 544 толгой, үхэр 142 толгой хонь 1393 толгой, тэмээ 14 толгой, ямаа 168 толгой, адууны мах 20.3 тн, үхрийн мах 49.9 тн, хонины мах 64.1 тн, ямааны мах 18.7 тн, тэмээний мах 16.4 тн нийт 2261 толгой мал, 169.4 тн малын махны гарал үүсэл, баталгаажилтанд хяналт шалгалтыг хийсэн.

Нийгэм
29 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ