МХБ: 21 ХК-ийн ТУЗ2ын бүрэн эрхийг хязгаарлалаа
29 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг.

МХБ-д бүртгэлтэй дараах нэр бүхий 21 хувьцаат компани 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байгаа тул тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

Эдийн засаг
29 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ