Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
29 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн “Сэнжитийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ тус сумын харьяат иргэн Е /29 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ Баянхонгор аймгаас Жинст сум руу явган яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын18-ны өдрийн 20:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу ОБГ-ын нэг алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын хоёр алба хаагч, нэг автомашинтайгаар тус багийн “Сарын гэзэг” гэдэг газар 50 км-ын тойрогт автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 05.19-ний өдрийн 01:00 цагт зогсоосон байна. 05.19-ний өдрийн 10:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, ар гэрийн нэг хүн, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Өлзийт сумын нэгдүгээр багийн “Баянтөхөм”, Жинст сумын төв зэрэг газар 75 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:54 цагт “Цохион хашаат” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Эрэн сурвалжлах
29 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ