Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татаж Цагдан хорихоор болжээ
29 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Өнгөрсөн гуравдугаар сарын 05-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан.
Тэднийг саатуулсныхаа маргааш нь буюу 06-ны өдөр ЭЦГ-ынхан үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган хэлэлцэхэд тэднийг цагдан хорих шаардлагагүй хэмээн  суллаж байв.

Тэгвэл яг одоо Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг харьяа дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж  тус   дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  дахин цагдан хорих эсэх талаар  шүүх хуралдаан болж байна.

Мөн тэдэнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг ч яллагдагчаар татаж цагдан хорихоор болжээ.
Тухайн үед нэр бүхий хүмүүсийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан хэмээн үзэж ийнхүү суллаж байсан юм. Хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 

 

Улс төр
29 өдрийн өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ