Талбай дээр усны хувцастай гүйсэн эмэгтэйн "Инстаграм" хуудсыг хаажээ
16 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Кинси Воланск Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын үеэр тэрбээр талбай дээгүүр усны хувцастай гүйж, шуугиан тариад байгаа. Энэ үйлдэлийнх нь төлөө түүний "Инстаграм" хаягыг хаажээ. 

Энэ тухай тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Дагагчдын тоо нэг шөнийн дотор 2.5 сая болтлоо нэмэгдсэний дараа чиний хаяг хаагдах тэр мөч. Зүгээр л гүй Кинси” хэмээн нийтэлжээ.

Тоглолтын үеэр талбай дээгүүр гүйж олныг гайхшруулсан загвар өмсөгч бүсгүйн дагагчдын тоо нэг өдрийн дотор 300 мянгаас 2.5 сая болтлоо нэмэгдсэн байна. 

Энтертайнмент
16 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ