Оросын алдартай сэтгүүлчид тулгасан хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгожээ
7 өдрийн өмнө
Ангилал: Дэлхий

Өчигдөр Оросын нэртэй эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновт тулгасан хэргийг баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, гэрийн хорионоос сулласан тухайг Russia Today мэдээлжээ.

Мягмар гарагийн үдээс хойш Москва хот дахь Мөрдөн Байцаах Газарт түүний шагайнд зүүсэн хяналтын төхөөрөмжийг салгажээ. Мөрдөн Байцаах Газрын үүдэнд Голуновыг дэмжигчид олноороо цугларан хүлээж байв.

Суллагдсан сэтгүүлч “эрх ашгийн зөрчилтэй” тул өөрт нь тулгасан хэргийг эрэн сурвалжлахаас татгалзаж байгаагаа энэ үеэр мэдэгдэж, дэмжигчдээ хөгжөөжээ.

Иван Голуновыг бусдад хар тамхи зарсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Гэвч цагдаа нар сэтгүүлчийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан өш хонзонгийн үүднээс хэлмэгдүүлсэн гэж Оросын хэвлэл мэдээллийн салбарынхан, нийгмийн зүтгэлтнүүд үзэж, сэтгүүлчийг суллахыг шаардаж байлаа. Тэмцлийн үр дүнд Оросын дотоод хэргийн яам Голуновын хэргийг шалгасан цагдаа нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн байна. Мөн Москва хотын хар тамхитай тэмцэх тасгийнхны цуглуулсан баримтыг хангалтгүй гэж үзээд хэргийг бүхэлд нь хаах шийдвэр гаргаснаа дотоод хэргийн сайд Владимир Колокольцев өчигдөр үдээс өмнө мэдэгджээ.

Эх сурвалж: Russia Today

Дэлхий
7 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ