Х.Бадамсүрэн захирал АБГБ-ын Байнгын хорооны хурал дээр өмнөх захирлуудаа матав
7 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Тус хуралд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож гишүүдийн асуултад хариулт өглөө. Хурлын үеэр түүнээс гишүүд тус үйлдвэрийн захирлын болон шуугиан тариад буй Зайсанд байрлалтай үнэтэй байрны талаар асууж тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн  захирлын  цалин, болон нийгмийн хангамжийн талаар  мэдээлэл өгнө үү. Зайсанд маш өндөр үнэтэй хаус худалдаж авсан тухай мэдээлэл гарсан.

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: "Би "Эрдэнэт" үйлдвэрийн  захирлаар очоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Байр байшин, хаус худалдаж авсан асуудал байхгүй. Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг. Цалин хөлсний тухайд надад гурван сая төгрөгийн цалин өгч байгаа. Өмнө нь "Эрдэнэт" үйлдвэрийн  ерөнхий захирлаар ажиллаж байсан хүмүүсийн Орос, Монгол нь ялгаагүй, мөн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан хүмүүст 4-5 өрөө байрыг үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнтэй холбогдуулж Улаанбаатарт олгож байсан юм билээ. Орос захирлуудын тухайд Москвад байр олгож байсан” хэмээв.

Бид маргаашийн дугаартаа энэхүү дуулиан болоод буй Зайсанд байрлалтай өндөр үнэтэй хаусыг ямар хүмүүсээс авсан. Тэрбээр тус байрыг авснаараа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх тухайг дэлгэрэнгүй мэдээллэх болно.

 

Улс төр
7 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ