Ерөнхийлөгч Х.Баттулгын Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
7 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав.

Тэрбээр  өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийх юм.

Улс төр
7 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ