ШИНЭ намынхан бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө
2 сарын өмнө
Ангилал: Улс төр

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намынхан өнөөдөр намаа бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгчээ.

Тус нам энэ сарын 6-нд Төрийн ордонд нам үүсгэн байгуулах Их хурлаа зохион байгуулж, намынхаа даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Төв зөвлөлийн даргааар УИХ-ын гишүүн Л.Болд нарыг сонгосон билээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад 32 улс төрийн нам бүртгэгдээд буй. Улсын дээд шүүх ШИНЭ намыг бүртгэвэл Монгол Улс 33 улс төрийн намтай болно

1. Монгол ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/
6. Монгол либерал ардчилсан нам /МЛАН/
7. Эх орон нам
8. Монголын либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам /МЭҮН/
11. Монголын социал демократ Нам
12. Ард түмний нам /АТН/
13. Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
15. Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
18. Монгол ардын хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба зөв нам
27. Зон олны нам /ЗОН/
28. Дэлхийн монголчууд нам (ДМН)
29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
30. Их эв нам /ИЭН/
31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
32. Миний Монгол нам /ММН/

ШИНЭ намынхан намаа бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүлээлгэн өгчээ

ШИНЭ намынхан намаа бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүлээлгэн өгчээ

ШИНЭ намынхан намаа бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүлээлгэн өгчээ

Улс төр
2 сарын өмнө
Үзсэн: 230
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ