Захиргааны ерөнхий хуулийг баталлаа
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийг УИХ өнгөрсөн сард баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьсныг парламент хүлээж авснаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан сөрөг хүчний гишүүд асуулт тодруулга авч нэмэлт өөрчлөлтийн дэгээр Байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.3 хувь нь дэмжлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ