Цэцийн даргыг огцруулдаг хуультай болох ёстой гэлээ
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Солонго танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хоёр Байнгын хорооны гарсан дүгнэлттэй санал нэг байгаа. Ер нь Цэцийн тухай хуулийг эргэж харах шаардлага байна. Ээлжит болон ээлжит бус сонгуулиа мэддэггүй Цэцийн гишүүд байгаад гайхаж байна. Угаасаа улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан. Цэцийн гишүүдийн гаргасан шийдвэрээр УИХ-ын гишүүд асуулт асуухгүйгээр хууль хийсэнд нь би гайхдаг. Иргэний эрх гэдэг нийт монголчуудын эрх. Түүнээс 42 дугаар тойргийн цөөн иргэдийн эрх ашиг биш. Цэц улстөржсөн шийдвэр гаргасан бол маргааш нь Цэцийн даргыг хэлэлцдэг байх ёстой. Цэцийн дүгнэлтийг уншиж танилцаад гараад явчихдаг. Гишүүд хоорондоо яриад бухимдацгаачихдаг. Цэцийн гишүүд асуултад хариулдаггүй. Энэ байдлыг цэгцлэх ёстой. Ардчилсан намын зөвлөл энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулна. Гишүүд бас бодоцгоогоорой” гэлээ.

Харин УИХ-ын гишүү О.Баасанхүү: Цэцэд маргаан үүсгэсэн асуудал ойлгомжгүй байна. Томилсон байгууллага нь буцаан татах хүсэлтэй гэж хуульд заажээ. УИХ-ын дарга томилсон хүмүүсээ буцаан татаж болохгүй юу?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Цэцийн дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд тал бүрээс нь дайрч асуулт асуудаг гэх яриа гарч асуултад хариулдаггүй болсон. Шаварт унасан шарын эзэн гэгчээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очсон нь гишүүдэд байцаагддаг болсон юм. Санжмятав гишүүн бид хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очиж, гаргасан хуулиа бүх талаар хамгаалсан. Хаана хаанаа бодох асуудал маш чухал. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн хууль болоод түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглох заалт Үндсэн хуулийн төсөлд бий. 2015 онд батлагдсан Сонгуулийн хуульд улс төрийн нам 180 хоногийн дотор гэсэн заалт байгаа. Тэр дагуу баримт нотолгоотой бид ярьсан” гэлээ.

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ