Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Солонго танилцуулсан юм.

Цэцийн дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт тодруулга авсны дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр 2015 онд Сонгуулийн тухай хуулийн 12.2.1 хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Мөн Байнгын хороо тус хуулийн 15 гаруй заалт тус бүрээр гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Байнгын хорооны энэ саналаар санал хураалгахад гишүүдийн олонх дэмжсэн.  

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ