Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж 17 нам нэгджээ
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

МАХН, МҮАН, ИЗНН зэрэг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2019.06.13/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Улс төрийн 17 нам нэгдэж, эрх баригч намыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш, тохиромжгүй үе гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ Үндсэн хууль өргөн барихдаа хэд хэдэн хууль зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандахаар бэлтгэлээ  хийж гэв.

Тэдний зүгээс “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа ч хэн, хэзээ хэлэлцэж, батлах вэ гэдэг чухал асуудал юм. Өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байгаа, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Монголчуудын шийдвэрлээсэй гэж хүсч байгаа олон зүйлийг энэ УИХ хийгээгүй. Жишээлбэл, Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдрийг хүртэл мэдээлэхгүй байна. Өнөөдрийн УИХ Монголын ард түмний шийдвэрлээсэй гэж хүсч байгаа хурц асуудлыг хэлэлцэхгүй, зориуд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх гэж байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч энэ УИХ-ыг хоёр ч удаа тарах шаардлагыг тавьсан, 50 гаруй гишүүд нь гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчилтэй учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй гэж үзэж байна" гэв.

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ