Халуун өдөр тухтай амрах 15 арга
2 сарын өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Бороотой бүхчим өдрүүд үргэлжилсээр. Үүнээс болж шөнөдөө унтаж чадахгүй, хөрвөөж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна. 

1. Хөвөн даавуу хэрэглэ

Сатин, нийлэг даавууг сэрүүн өдөрт зориулж далд хийгээд цайвар өнгийн хөвөн даавуу ашиглаарай. Ийм төрлийн даавуу биед наалдахгүйгээс гадна агаар нэвтрүүлэхдээ сайн.

2. Биедээ хүйтэн жин тавь

Ванны алчуур юм уу даавуу норгоод угаалгын машинд үл мэдэг чийгтэй болтол нь сэгсрээд нөмөрч унтах арга нэн үр дүнтэй. Ор, гудсаа норгохгүйн тулд доороо хуурай даавуу дэвсэхээ мартав.

3. Хөлдөө хүйтэн жин тавь

Өвөлдөө халуун жин хөлдөө тавих нь унтахад тустай бол зун эсрэгээрээ. Гэхдээ жин тавих резинэн хэрэгслүүдээс (грелка) зөөврийн аяга нь дээр.

4. Хэрэгтэй газруудад жин тавь

Бугуй, хүзүү, өвдөг, тохой, цавь, шагайн хэсэгтээ мөс, хүйтэн жин тавих нь биеийн температураа буулгах хамгийн түргэн арга.   

5. Хөвөн даавуун хувцас сонго

Халуун зунаар унтлагын зузаан хувцас мэдээж тохиромжгүй. Гэхдээ хувцасгүй унтсанаас хөвөн материалтай сул хувцастай унтах нь илүү дээр гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Монгол шиг хуурай агаартай газарт бүр ч тохиромжтой. Агаар сайн нэвтрүүлдэг хөвөн даавуун хувцаснууд биеийн чийгийг гадагшлуулдаггүй. Энэ чийг ууршихад бие сэрүүцдэг.

6. Гэрлээ унтраа

Хамгийн цайвар, LED гэрлүүд ч дулаан ихээр ялгаруулдаг. Өрөөний температурыг шууд өөрчлөхүйц нөлөөгүй ч заавал анзаарах шаардлагатай зүйлүүдийн нэг. Чийдэн болбол битгий асаа.

7.Хөнгөн зууш бэлтгэ

Шарсан тахиа, жигнэсэн мах зуны халуун өдрүүдэд зохихгүй. Оронд нь салат, хөнгөн зууш гэх мэт боловсруулахад хялбар хүнс, амархан болдог ногоо, жимс түлхүү хэрэглэх нь халууцахгүй байхад чухал үүрэгтэй. Зуух, шарах шүүгээ бараг ажиллуулахгүй гэсэн үг шүү дээ.

8. Хатуу, нимгэн гудас сонго

Нэн зөөлөн, тухтай матрасуудаа сүрэл, далдуу модон гэх мэт төрөл бүрийн нимгэн гудсаар сольж болно. Унтахад тохьтой биш ч дулааныг хөөдөг учраас тайван нойрсуулна.

9. Газар унт

Халуун шөнө орноос болж өгвөл татгалзаж, гудас, матрасаа аль болох нам газарт байрлуулаарай. Хоёр давхар байшинтай бол нэг давхартаа ороо засах нь зөв гэнэ.

10. Хэрэггүй хэрэгслүүдээ унтраа

Утасны цэнэглэгчээс эхлээд ашиглаагүй цахилгаан хэрэгсэл бүрээ унтраах хэрэгтэй. Хөргөгч зэрэг зайлшгүй залгаатай байх ёстойгоос бусдыг нь унтраагаарай (халуун гэлтгүй сэрүүн цагт ч).

11. Унтах газраа өглөөнөөс эхлэн бэлд

Гэртээ хөшиг, хаалтаар нар хаах боломжтой бол маш халуун өдрүүдэд өдөр ч нарны туяа нэвтрүүлэхгүй халхлах хэрэгтэй. Нар нүүхийн хэрээр хөшгүүдээ ээлжлэн хааж, нээх учраас түвэгтэй ч шөнө болоход өөртөө талархах биз.

12. Бага хөдөл

Халуун байвал аль болох бага хөдөл. Байнга хөдөлж, хөрвөөгөөд байвал бие тань хөрж чадахгүй.

13. Биеэ битгий тосло

Халуун шөнө биеэ тослох хэрэггүй. Тос биеийн халууныг гадагшлуулахгүй хаадаг тул оронд нь цацлаган болон гелэн түрхлэг ашиглаарай. Тэдгээр нь хурдан шингэдэг тул мөдхөн арьс тань амьсгалж, дулаанаа гадагшлуулж эхэлнэ.

14. Ус уу

Унтахынхаа өмнө нэг аяга (200-250мл) ус заавал уугаарай. Үгүй бол тарвас ид.

15. Нэвт салхилуул

Цонхуудаа нээж, нэвт салхилуулахаас гадна цонхныхоо дээрээс нойтон даавуу өлгөх нь тустай. Сэнстэй бол өрөөний халуун агаарыг сорж гадагш үлээлгэж болно.

Эрүүл мэнд
2 сарын өмнө
Үзсэн: 516
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ