Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас нь чөлөөллөө
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Манай улсын хоёр дипломатчийг их хэмжээний хар тамхи хил давуулахыг завдсан хэргээр Герман улсад саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан тэднийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна" гэв.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ