Интермед эмнэлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоожээ
1 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн Интермед эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. 

Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна. 

Нийгэм
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ