ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр  Б.Ганбатыг томиллоо. Тус албыг хашиж байсан Г.Баясгалан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон учраас ийнхүү уг томилгоог хийжээ. 

Б.Ганбат нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан. Өмнө нь тэрбээр Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байжээ. 

Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй.

ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,

1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга,

2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч,

2014-2016 онд өмгөөлөгч,

2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.

Улс төр
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ