Ш.Батхүүгийн хөрөнгийг борлуулж Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болгоно гэв
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн Эрдслийн сангаас  40 сая ам.доллар гаргаж Жастын гэх тодотголтой Ш.Батхүүгийн "Стандарт" банкны өрийг төлсөн. Тухайн үед энэ асуудал нийгэмд дуулиан тарьж Засгийн газар шүүмжлэлд өртөж байв. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "40 сая ам.доллар төлөгдсөн гэх баримтыг та бүхэнд үзүүлж байна. Энэ баримтаар дөрөвдүгээр сарын 29-нд Стандарт банкинд төлөгдөх өр хаагдсан тухай дурдсан байгаа. Одоо "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан.  "Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн.

 Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм  уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа. Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн аж ахуйн нэгжүүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг хэн авсан бэ, тэр дунд авлига байсан уу, үгүй юу гэдгийг ил болгоно.

Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон жишээтэй. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя"  гэв. 

Улс төр
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ