Бөхчүүд хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриаллаа
2 сарын өмнө
Ангилал: Урлаг & спорт

Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд болж байна. Бөхийн барилдаан маргаанаар эхэлж, зарим бөхчүүд барилдсангүй.

Барилдах эрх нь сэргээгдээд байгаа улсын заан Б.Пүрэвсайхан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахгүй гэж бөхчүүд эсэргүүцжээ. Мөн барилдааны өмнө бөхчүүд зохион байгуулагчид ойлголцож чадсангүй.

Улсын аварга Ч.Санжаадамба “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэж хэллээ.

Урлаг & спорт
2 сарын өмнө
Үзсэн: 627
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ