Л.Болд Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ
24 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан... Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ. Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.

.

Эрэн сурвалжлах
24 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ