Мансууруулах бодис хэрэглэгчид 20 жилийн хугацаанд 20 дахин өсчээ
24 өдрийн өмнө
Ангилал: Эрүүл мэнд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар мансууруулаас ангид байх олон улсын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьсон юм.
Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байна.
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.

Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь нэг зоосны 2 талтай адил гэдгийг энэ жилийн мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрөөр чухалчлан авч үзэж, кампанит ажлын гол сэдвээ болгосон байна.
“Эрүүл мэндэд эрх зүй” - “Эрх зүйд эрүүл мэнд” гэдэг нь:

  • Хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх
  • Эрүүл мэнд, эрх зүйн талаарх судалгаа шинжилгээнд суурилсан хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Мансуурлаас сэргийлэлт, нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал нэгдмэл байх
  • Хууль сахиулах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж нэгдсэн шийдэлд хүрэхэд оршино.


Хувь хүн, төр, хувийн хэвшлийн  байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалж байна.

Эрүүл мэнд
24 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ