Наадмын өмнө шатахууны 120 төгрөгөөр буурна
23 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал хийлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  шатахууны үнийг баяр наадмын өмнө 120 төгрөгөөр буурна гэх яихэнд чимэгтэй мэдээллийг өглөө.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Энэ сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг" гэлээ.

Эдийн засаг
23 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ