ШӨХТГ: Шинжилгээнд өгсөн шатахуунд онц зөрчил илрээгүй
24 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

“Шатахууны үнэ бууралт ба чанар” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт салбарын яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд аж ахуйн эрхлэгчдийн төлөөлөл нийт 39 байгууллагын 50 гаруй удирдах албан тушаалтнууд оролцов. Энэ үеэр  ШӨХТГ-ын дэд дарга Н. Бямбадорж “Шатахууны чанартай холбоотой асуудал дээр анхаарал тавин ажиллаж байна. ШӨХТГ бүх шатахуун станцуудаас түүврийн байдлаар судалгаа авч шатахууны дээжийг шинжилгээнд өгсөн. Үүнээс шинжилгээнд өгсөн шатахуун дээр онц зөрчил илрээгүй. Гэхдээ шатахууны хатуулгын хэмжээ өндөр гарсан. Зарим ШТС-ууд холбогдох байгууллагууд дээр шаардлага тавиад, шаардлага хангаагүй байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчил гаргасан холбогдох байгууллагуудад бичиг явуулж шүүхэд хандаад явж байгаа. Манай байгууллага холбогдох компаниудад шалгалт хийснээр  чанарын асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа. Үйлдвэрээс ирж байгаа шатахуун дээр чанарын шаардлага хангаагүй ирж байгаа нь ховор гэсэн үг. Гол нь тээвэрлэлтийн явцад лабораторийн арга аргачлал дээр зөрөө гарч байгаа гэсэн дүгнэлт гарсан. Үүн дээр холбогдох байгууллагууд маргаантай дүгнэлттэй байгаа. Шатахуун дээр ямар нэгэн нефтийн асуудал болон, орц хольц илэрсэн гэсэн дүгнэлтэд хүрээгүй байна” гэлээ. Мөн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн болон бөөний  борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон гэдгээ нэмж хэлсэн юм.

Нийгэм
24 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ