Т.Бархүү Гран при шагналын эзэн болов
12 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

“Яг  түүн шиг” шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 7-нд буюу өчигдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрлээ. “Шилдгийн шилдэг” гэх тодотголтой дөрөвдүгээр улирлын ялагч, Гран при шагналын эзнээр жүжигчин Т.Бархүү тодорч 30 сая төгрөгөөр шагнав.

Т.Бархүү шоуны төгсгөлийн хоёр дугаар болох хагас финалын ялагчаар тодорч, 18 сая төгрөг, төгсгөлийн дугаарт Гран при шагналыг хүртэж, 30 сая төгрөгийн эзэн болоод байгаа юм. Жүжигчин Т.Бархүү энэ удаа шоуны шүүгч, оролцогчид болон үзэгчдийн саналын тооноос гадна өнгөрсөн есөн дугаарын онооны нийлбэрээр ч ялагч боллоо. 

“Яг түүн шиг” шоуны төгсгөлийн дугаарт дуучин Б.Нацагдорж буюу Наки попын хаан Майкль Жексон, жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green болсон бол дуучин П.Баярцэнгэл Хүннү рок “Hu” хамтлагийг, загвар өмсөгч С.Сарнай Elvis fresley, дуучин Б.Халиун Казахстаны алдарт дуучин Димашын дүрд хувирсан юм. Харин дуучин Б.Амархүү алдарт дуучин  Fredie mercury, дуучин Б.Маралжингоо дуучин Hudson, дуучин Г.Сүндэрмаа Marah carey-г дуурайв. Хоёр сарын турш үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шиг” шоу сүүлчийн улирлын шоугаа үзэгчдэдээ хүргэж, хаалтаа хийсэн юм.

Яг түүн шиг: Т.Бархүү Гран при шагналын эзэн болов

Энтертайнмент
12 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ