“Наран” хонгор азарганы төл хонгор хязаалан түрүүллээ
10 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар өнөөдөр эхэлж байна. Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 267 хүлэг шандас хурдлав.

Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж, Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл түрүүлж, наадам чинь олноо баясгалаа. 

Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Г.Болдбаатар хүрэн хязаалан айрагдав.

Нийгэм
10 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ