О.Батбилэгийн хонгор азарга түрүүллээ
9 өдрийн өмнө
Ангилал: Урлаг & спорт

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр  наадмаар шандас сорихоор газар, газраас ирсэн 228 хурдан хүлэг бүртгүүлснээс 163 азарга гарааны зурваснаас хөдөлж, барианд иржээ.

Азарганы уралдаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хонгор азарга түрүү магнай хүртлээ. Энэ хонгор азарга өнгөрсөн жил аман хүзүүдсэн.

Айргийн хоёрт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хонгор азарга, гуравт Хан-Уул дүүргийн П.Энхтөрийн хонгор азарга, дөрөвт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Доржийн Эрдэнэбатын азарга, тавдугаарт Архангай аймгийн Хотон сумын уяач Дуламсүрэнгийн хар азарга тус тус хурдалж ийнхүү айргийн тавд багтжээ. 

Урлаг & спорт
9 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ