Хүн чанар /Сургамжит өгүүллэг/
1 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ. Сурагчид руу нэг айхтар харснаа хичээлдээ орлоо.
Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд:
"Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл" гэв.
Тэгээд 1-ийн тоогийн дараа "0" нэмж бичээд:
"Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна.
Дахин нэг (0) нэмээд ... Энэ бол туршлага.
"Туршлага. 10 байсныг 100 болгоно".
0-үүд цааш үргэлжилсээр:
Чадвар, сахилга бат, хайр......
Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв:
"Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй" гэлээ.
Сурагчид үүнийг сонсоод нам гүм чимээгүй бодоцгооно.

Энтертайнмент
1 сарын өмнө
Үзсэн: 1,221
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ