ХДХВ/ДОХ-ын тохиолдол сард хоёроор нэмэгдэж байгаа нь амжилт уу...
1 сарын өмнө
Ангилал: Эрүүл мэнд

-Монгол хүний удмын сангийн асуудал хөндөгдөх учраас хүн бүр хүлээн зөвшөөрч БЗХӨ-нөөс урьчилан сэргийлж, зөв дадалтай байх ёстой-

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг өчигдөр /2019-07-18/ танилцуулсан. Тэгмэгцхэвлэл мэдээллийн бараг бүхий л хэрэгсэлээрөнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд нийт 274 болжээгэх мэдээлэл хөврөв.

Сэтгэл сэртхийлгэм тоо. Үүнээс өмнө тавдугаар сард ХДХВ/ДОХ-ынхоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд энэ өвчний халдвар авсаниргэний тоо 272 болчихлоо гэж байсан юм. Сард хоёр тохиолдол шинээрбүртгэгдэж байна. ДОХ-ын халдварын анхны тохиолдол манай улсад 1992 ондилэрсэн байдаг. 2015 онд буюу дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хэмжээнд энэөвчний халдвар авсан 194 тохиолдол гэж бүртгэгдэж байв.

Мэргэжилтэнгүүдийн  хувьд статистик үзүүлэлтээс харахад 2003 оноос хойш ДОХ-ын оноштой хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн гэж үздэг. Үүнийг хоёр янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт, тухайн өвчнийг илрүүлэх илрүүлэлт сайжирсан. Төсөл хөтөлбөр  хэрэгжүүлж, тусламж үйлчилгээ сайжирч, эрсдэлт бүлэгтэй ойртож, ажиллаж байгаа. Хоёрдугаарт нийгмийн хүчин зүйлтэй холбоотой гэдэг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнгөрсөн тавдугаар сард “Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас барсан. ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй.  ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр “БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийннөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа.

БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71 хувь, эрэгтэйчүүд 29 хувийгэзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт тогтмол үзүүлэлттэй  холбоотой. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой.  62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг  илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшинд  хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон” гэж байв.

Мөн гадны орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон. Тэдний хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж  байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн хэмээн  Д.Нямхүү захирал хэлж байсан.

ДОХ-ын бүхий л халдвар бэлгийн замаар дамжсан байгаа нь аюулын харанга гэхээс аргагүй. Тиймдээ ч БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт ороххэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаардамждаг тул хувь хүний боловсрол чухал гэдгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс БЗХӨ-тэй эхний ээлжинд тэмцэхээс аргагүй. Ямартаа  л “Тэмбүү”-тэй тэмцэх аяныг салбар яамны зүгээс эхлүүлж байх билээ. Зарим хүн дэлхий нийтэд зарлаад байхааргүй тоо, жуулчдыг үргээлээ гэх мэтээр гоочилж байгаа ч нөгөө талдаа Монгол хүний удмын сангийн асуудал хөндөгдөх учраас хүн бүр хүлээн зөвшөөрч БЗХӨ-нөөс урьчилан сэргийлж, зөв дадалтай байх ёстой.

“Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх” гэдэг. Өдгөө цэмцэгнэж, БЗХӨ болон ДОХ-ын халдварын тоог толгой сэгсрэн сонсож байгаа ч цаашид улам бүр нэмэгдэх тохиолдлуудаас өөрийгөө ч, үр хүүхдээ ч хамгаалах үүрэгтэйгээ хүн бүхэн ухамсарлавал дээрх тоо багасах нь гарцаагүй.

Эрүүл мэнд
1 сарын өмнө
Үзсэн: 491
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ