Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хоршил Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үргэлжлэх  үү, эсвэл
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны наймдугаар  сарын 9-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Тус өдрийг  хүртэл гишүүд тойрогтоо  ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулна. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүнД.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталсан. Энэхүү ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахлах бол орлогч даргаар нь Ерөнхий  сайд У.Хүрэлсүх ажиллахаар болов.

Тэд хоршино. Гэхдээ зөвшил хэр үр дүнтэй байх бол. Нэгэн үе Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хамтрагчид хэмээн их л шуугьсан.

Өнгөрөгч нэгдүгээр сард л гэхэд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нэгэн нийтлэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг  НЕОМАНАН бүлэглэл болсон гэж тодорхойлсон байв. НеоМанан өмнөх МАНАНГУУДАА  бодвол дарангуйлал тогтоох тодорхой улс төрийн зорилготой. Би яагаад  ингэж хэлэв гэхээр тэдний шаардаж байгаа "шударга ёс" гэдэг ойлголт ньболъшевикууд, коммунистууд, фашистуудын нэхдэг "шударга ёс"-той яг таардаг юм. Хашхичиж байгаа дуу хоолойн өнгө яг нийлдэг юм. Гаргаж байгаа аяг ааш нь яг адилхан  байдаг юм." хэмээн дүгнэжээ.

Ёстой л “эхнэр нөхөр байтугай эрүү толгой ч салж л байдаггэгчээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хоршил асар их ашиг сонирхол, бодлогын дор салж, нийлж байдаг гэх. 

УИХ-ын дарга асан М.Энхбодлдыг  суудлаас түлхэхийн тулд хамтарч байсан тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дуулианаар хэсэг буруу харалцсан. Харинодоо яах бол буруу харсан чигээрээ эсрэгцэн харж суух уу эсвэл бүр бүтэн эргэж өөд өөдөөсөө хараад, гар барилцах уу.

Мэдээж Ерөнхий сайд ирэх оны сонгуульд намаа толгойлж оролцоно. Ингэхдээ өмнөх  амжилтаа  ухраавал шившиг болох нь гарцаагүй. Үүний тулд МАН парламентад олонх байх үедээ олон жилсалхи оруулаагүйҮндсэн хуулийн нэмэлт  өөрчлөлтийг хийсэн гавьяаг нь дурдах байв. Харамсалтай нь хоёрдугаар хэлэлцүүлэгийн  өмнө Ерөнхийлөгчахнь хуруу, гараа дүрээд зүгээр суулгахаа болих нь.

Нөгөө талд Ерөнхийлөгч ч мөн ард түмнээ бодон байж газрын баялаг бас болоогүй ээ шүүх засаглалтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах ёстой хэмээн лүндэндэв.  Мэдээж газрын баялагтай холбоотой хэсэг нь олон нийтэд таалагдана.. Харин шүүх засаглал, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг заалт нь дэмжлэг авахгүй. Учир нь олон нийтийн зүгээс "76 хулгайчаа яая гэж байхад юун 108 вэ" гэж ундууцаж үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч "Янаглан хорлож байна" гэх үгийг МАН-ын гишүүд ч хэлээд амжсан. 

Тэгэхээр тэдний хоршил ердөө л цаг хугацааны хувьд хэрхэн тохироо хийхээс шалтгаалах  бололтой. УИХ-ын гишүүд ирэх сарын 9-нийг хүртэл олон нийтэд Ерөнхийлөгчийн саналыг танилцуулсан ч тохироо хэрхэн явагдахаас шалтгаалж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ахалсан ажлын хэсэгзөвшилцлийнүр дүн хэмээн  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөдөлгөөнд оруулна. Чухам ямархан байдлаар  гэдэг нь  өдгөө ердөө л таамаг. Угаасаа улстөрчдийг ашиг сонирхлоос өөр холбохзүйл байдаггүйг тэд өмнө нь нотолсон. Одоо ч батлах нь.

Улс төр
1 сарын өмнө
Үзсэн: 195
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ